Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн чансааны тэмцээнд дөрөвдүгээрт оров
Чихэнд чимэгтэй
2023-11-06
Их Британийн Мэн арлын Дуглас хотод шатрын “FIDE Women's Grand Swiss” тэмцээн 10 дугаар сарын 25-наас энэ сарын 5-ны өдрүүдэд болж өнгөрөв. Тус тэмцээнд дэлхийн чансааны эхний 40-д жагсаж буй шатарчид болон тивүүдийн төлөөлсөн 10 шатарчин өрсөлдсөнөөс манай үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул дөрөвдүгээр байранд орлоо. Өдгөө 36 настай Монголын анхны эмэгтэй шатрын спортын их мастер тэрбээр энэ тэмцээнд дасгалжуулагч, их мастер Б.Гүндаваагийн удирдлага дор 2022-2023 оны дундаж онооны чансаагаар багтаж оролцсон байна. Тэрбээр энэ тэмцээнд нийт 11 өрөг тоглож 4 удаа хожиж, 7 удаа тэнцэж ганц ч хожигдоогүй байна. Б.Мөнгөнтуул нь 13 насандаа Олон улсын мастер, 15 насандаа Их мастер цолыг хүртсэн бол 27 насандаа ФИДЕ-гийн "Олон улсын эмэгтэй их мастер" цолыг хүртэж, Монгол улсаас анхдагч болж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.