images

АНУ-ын оюутан солилцооны бүртгэл эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-03


   Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнуудыг АНУ-д суралцуулах хөтөлбөрийн бүртгэл өчигдөр эхэллээ. “World Learning” байгууллагаас хэрэгжүүлж буй "Global Undergraduate Exchange Program" хэмээх тус хөтөлбөрийн хүрээнд 18-24 насны залуус өөрсдийн сурч буй мэргэжлээрээ нэг семестерийн турш АНУ-ын их дээд сургуульд суралцаж, тэтгэлэгт хамрагдах ажээ. Тавигдах шаардлагын эн тэргүүнд англи хэлний чадвар бөгөөд хамгийн багадаа IBT-ийн 61 оноо авах ёстой гэнэ. Мөн хөтөлбөрөө дуусгаад эх орондоо буцах шаардлагыг тавьж байна. Хөтөлбөрт оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авч, визний төлбөрөөс чөлөөлөгдөнө. Түүнчлэн энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуусыг 12 дугаар сарын 15-ныг хүртэл цахимаар бүртгэж байгаа юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.