Сингапурын технологи, инновацын олон улсын үзэсгэлэнд монгол компани оролцож байна
Чихэнд чимэгтэй
2023-11-02
Сингапур улсад аравдугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 2-ны хооронд болж буй "Сингапурын инновац технологийн долоо хоног" олон улсын үзэсгэлэнд “Тус Сольюшн” компани оролцож байна. Энэ жилийн үзэсгэлэнд 100 гаруй улсын аж ахуй нэгж, гарааны компани оролцож байгаа аж. Мөн энэ жил 2022 оныхоос оролцогчдын тоо нь 50 хувиар нэмэгдэж 15 мянга болсон байна. Азийн хамгийн том энэ үзэсгэлэнд хөрөнгө оруулагч, гарааны бизнес эрхлэгчид оролцож хамтран ажиллах боломжоо нээдэг тул дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг ажээ. Тэгвэл “Тус сольюшн” компани гарааны бизнесийн төлөөлөл болон оролцож өөрсдийн хөгжүүлсэн TUSS D+ үүлэн технологийн ажлын удирдлагын платформоо танилцууллаа. Тус байгууллага нь албан байгууллагынхан цахим орчинд хамтран ажиллахад туслах ирц, эрүүл мэнд, даалгавар, төсөл зэрэг олон мэдээллийг байгууллагын ажилчид цахим орчинд нэг систем дээрээс харах, хянах, нэгдэн ажиллах боломжийг олгох удирдлагын платформ хөгжүүлдэг бөгөөд одоогоор 85 байгууллагатай хамтран ажилладаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.