images

Уоррен Баффетт Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгч компани дахь хувьцаагаа заржээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-11-02


  АНУ-ын тэрбумтан Уоррен Баффеттийн эзэмшлийн “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын сан өнгөрсөн сарын 25-нд Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD компанийн 820500 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 245.86 доллароор заржээ. Ингэснээр тэд 202 сая орчим ам.доллароо эргүүлэн татаж, У.Баффеттын эзэмшиж байсан BYD компанийн хувьцаа 8.05-аас 7.98 хувь болж буурсан байна. “Berkshire Hathaway” одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа ч BYD компанийн даваа гарагт танилцуулсан тайлангаар ашиг нь шинжээчдийн хүлээлтийг давсан ч орлого нь таамаглалаас 2.61 хувиар бага гарчээ. Улмаар Хонконгийн биржийн арилжаагаар BYD компанийн хувьцааны ханш 3.57 хувиар унасан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.