images

Монголбанк цахим залилан, мөрийтэй тоглоомын эсрэг ЦЕГ-тай хамтарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-30


   Цагдаагийн ерөнхий газраас Монголбанк, банкуудын холбоо, арилжааны 12 банкны төлөөлөгчидтэй өнгөрсөн долоо хоногт нэгдсэн уулзалт хийжээ. Уулзалтаар талууд хамтран цахим залилан болон мөрийтэй тоглоомын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хэлэлцсэн байна. Улмаар кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай баг байгуулах, арилжааны банкуудын зүгээс цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд 24 цагаар ажиллаж, дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Мөн Банкны тухай хууль, Эрүүгийн хууль болон “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-д цагийн үеийн шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах саналыг эрх бүхий байгууллагад уламжилж, хамтран ажиллахаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.