Бодибилдингийн тамирчид ДАШТ-ийг зорилоо
Чихэнд чимэгтэй
2023-10-30
Олон улсын бодибилдинг, фитнессийн (IFBB) холбооны ДАШТ ирэх сарын 1-6-ны хооронд Испани улсад болно. Дэлхийн 204 улсыг эгнээндээ нэгтгэсэн холбооны тус тэмцээнд оролцохоор Монголын 19 тамирчны бүрэлдэхүүнтэй шигшээ баг өчигдөр Испани улсыг зорилоо. Одоогоор тус тэмцээнд 100 гаруй улсын 1500 тамирчин өрсөлдөхөөр урьдчилсан мэдүүлэг өгөөд байгаа аж. Олон улсын бодибилдинг, фитнессийн холбоо нь 1946 онд Канад улсад үүсгэн байгуулагдсан дэлхийн хамгийн том, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа спорт холбоодын нэг юм. Тус холбооны олон улсын таван гишүүнээс бүрддэг удирдлагын багт өнгөрсөн зургаадугаар сараас Монголын Бодибилдинг фитнессийн холбооны нарийн бичгийн дарга Ш.Амарсайхан орж ажиллахаар болсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.