Хятадын хоёр хөлгийн баг сансарт уулзав
Анд нөхдийн мэдээ
2023-10-30
Хятадын сансрын судалгааны “Shenzhou 16” хөлгийн багийнхан дээр пүрэв гарагт хөөрсөн “Shenzhou-17” хөлгийн багийнхан ням гарагт очлоо. Улмаар “Tiangong” сансрын станцад ажиллаж байсан багийнхан шинэ багийнхныг угтан авах ёслол үйлдэж, сансрын станцын түлхүүрийг хүлээлгэн өгчээ. Шинэ багийнхан тус станцад зургаан сарын турш байж материал, амьдралын шинжлэх ухаан, сансрын анагаах ухаан, сансрын технологи, бичил таталцлын орчин зэрэг суурь физикийн салбаруудын судалгаа, туршилтууд хийнэ. Харин хуучин багийнхан аравдугаар сарын 31-нд Өвөр Монголын Донфэн сансрын буудалд буух бөгөөд говь цөл дэх тус талбайг сансрын нисгэгчдийг хүлээн авахад бэлтгэж дуусжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.