images

“Шяншань” цэргийн форумд хэн хэн оролцож байна вэ?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-30


   Бээжин хотноо өчигдөр эхэлсэн олон улсын “Шяншань” цэргийн форумд 22 улсын Батлан хамгаалахын сайд, 14 цэргийн дарга оролцож байна. Тэдний дотор ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу багтсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Учир нь, тэрбээр өнөөдөр болох тус форумын нээлтийн ёслолд эхний зочин илтгэгчээр оролцох гэж байна. Мөн АНУ-ын Батлан хамгаалах яам дэд сайдын ажлын албаны Хятадын асуудал эрхэлсэн дарга Ксанти Каррас тэргүүтэй төлөөлөгчдөө илгээжээ. Харин Умард Атлантын гэрээний байгууллагаас Вэндин Смит тэргүүтэй төлөөлөгч, Франц тэргүүтэй Европын зарим орон Батлан хамгаалахын сайдаа төлөөлөх албаны хүн форумд оролцуулахаар болсон байна. Энэ удаагийн форум Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфуг авлигын хэргээр баривчлан албан тушаалаас нь огцруулсан үед болж буйгаараа онцлог. Иймд уг форумыг тус улсын Ардын армийн тэргүүлэгчид удирдан зохион байгуулж байгаа бөгөөд генерал Жан Юшя, Хэ Вэдун нар Монгол, Лоас, Вьетнамын Батлан хамгаалахын сайд нарыг бямба гарагт хүлээн авч уулзсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.