“Google Map” дээр цахилгаан автомашин цэнэглэх станцууд харагддаг боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-10-27
“Google” компани пүрэв гарагт цахим газрын зургийн үйлчилгээндээ хийсэн шинэчлэлүүдээ танилцууллаа. Энэ удаа тэд цахилгаан автомашин цэнэглэх станцуудын байршлыг газрын зурагт оруулжээ. Мөн 50 хотын барилга, замыг зургаар таних боломжтой болгосон байна. Энэ нь хэрэглэгч тухайн хотын барилгын зургийг гар утасны камераараа авч “Google Map” аппликейшнээр уншуулахад барилгын нэр, байршлыг зөв заахаас гадна тухайн хотод очсон мэтээр гар утаснаасаа явах чиглэлээ бодитоор харах боломжийг олгодог буюу чиглэлийн дагуух зам, ойролцоох барилгууд нэртэйгээ харагддаг аж. Түүнчлэн тус компани цахим газрын зургийн очих газар луу чиглүүлэгч функцын харагдах байдлыг шинэчлэн сайжруулсан байна. Ирэх саруудад “Google” компани мөн 12 хотын барилга, замыг зургаар таних боломжтой болгохоор төлөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.