“Amazon” компанийн зар сурталчилгааны орлого өсөв
Анд нөхдийн мэдээ
2023-10-27
Израиль, Палестины дайн дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа ч “Amazon” компанийн цахим зар сурталчилгааны орлого сүүлийн хоёр жилийн хамгийн дээд амжилтад хүрлээ. Тус компанийн өчигдөр зарласан санхүүгийн тайлангаас үзвэл энэ оны гуравдугаар улиралд цахим зар сурталчилгаанаас 12.06 тэрбум долларын орлого олсон нь оны эхэн үеэс 26 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Уг нь шинжээчид тус компанийг дээрх үйл ажиллагаанаасаа 11.6 тэрбум долларын орлого олно гэж тооцож байв. Тэгвэл тооцооллыг давсан орлого олсон “Amazon” компани нь дэлхийн цахим зар сурталчилгааны зах зээлийн тэргүүлэгч юм. “Alphabet” зэрэг судалгааны компанийн тооцооллоор дэлхийн цахим зар сурталчилгааны зах зээлийэ 28.4 хувийг “Amazon”, 20.1 хувийг “Meta” компани эзэлдэг байна. Мөн “Amazon” компанийн өнгөрсөн улирлын нийт борлуулалт 143.1 тэрбум долларт хүрч жилийн өмнөхөөс 13 хувиар нэмэгджээ. Харин “Alphabet” судалгааны компанийн тооцоолсноор өнгөрөгч улиралд “Google” компанийн зар сурталчилгааны орлого жилийн өмнөхөөс есөн хувиар нэмэгдэж 59.65 тэрбум, “YouTube” компанийнх 12 хувиар нэмэгдэж 7.95 тэрбум доллар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.