images

“Motorola” компани бугуйнд зүүдэг гар утас гаргана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-27


   “Motorola” компанийн толгой “Lenovo” компани энэ долоо хоногт шинээр хийх гэж буй бүтээгдэхүүнээ танилцуулж, бугуйвч шиг уян нугардаг ухаалаг гар утас дэлхийд анх удаа үйлдвэрлэхээ амлалаа. Бугуйнд зүүдэг ухаалаг гар утас нь урдаа 6.9 инчийн бүрэн HD+, ардаа 4.6 инчийн дэлгэцтэй байна. Мөн олон төрлийн тоглоом, хиймэл оюун ухааны аппликейшнтэй, андройд үйлдлийн системтэй байх ажээ. Хиймэл оюун ухааны салбарын томоохон тоглогч тус компани нь “MotoAI” хөгжүүлж буй бөгөөд энэ нь таныг загварлаг хувцаслахад тусална. Мөн соронзон бугуйвч шиг учраас гар утасны ард талыг улбар шар өнгийн даавуугаар бүрэх ажээ. Өөрөөр хэлбэл, анх удаа ухаалаг гар утас бүтээхэд даавуун материал ашиглах гэж байна. Мөн ийм зүүдэг гар утас гаргаж ирснээр ухаалаг бугуйн цагний хэрэглээг бууруулна гэж тооцоолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.