Индонези улс өндөр хурдны галт тэрэгтэй боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-10-26
Индонези улс нийслэл Жакарта хотоосоо Баруун Жава муж руугаа аялах өндөр хурдны галт тарэгтэй боллоо. Тус улс "Нэг бүс, нэг зам" санаачлагад нэгдэн өмнөд хөршийн "Qingdao Sifang" компанийн өндөр хурдны гал тэргийг авсан байна. Индонезийн анхны өндөр хурдны галт тэрэг болж буй энэ унаа өнгөрсөн мягмар гарагт зорчиж эхэлжээ. Ингэснээр нийслэлээсээ Жава муж руу 3.5 цаг явдаг байсан иргэд одоо 46 минутад зорьсон газраа хүрдэг болсон байна. Мөн 143 км/цаг хурдалдаг тус галт тэрэг Зүүн Өмнөд Азидаа анхдагчаас гадна дээд тал нь 350 км/цаг хүртэл хурдлах боломжтой гэнэ. Өндөр хурдны галт тэрэг дотроо кофены машин, богино долгионы зуух, тохилог суудал, газар хөдлөлтийг мэдрэх системтэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.