Хятад: Хулсны баавгайн дүрстэй зоосыг төлбөр хийхэд ашиглаж болно
Анд нөхдийн мэдээ
2023-10-26
Хятадын төв банк, Ардын банкнаас энэ сарын 30-нд хулсны баавгайн зурагтай дурсгалын зоос гаргахаар болжээ. Улмаар шинээр гаргах 14 зоос нь тус улсын хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болно гэж мэдээлэв. Алтан, мөнгөн зоосны нэг талд Бээжин дэх Диваажингийн сүм, он, улсын оны цолыг нөгөө талд нь бамбарууштайгаа суугаа эх баавгайг дүрсэлжээ. Алтан зоосны 90 мм диаметртэй, 1000 грамм жинтэй нь 99.99 хувийн цэвэр алт бөгөөд 10 мянган юанийн үнэтэй гэнэ. Уг зоосноос ердөө 1000 ширхгийг гаргах ажээ. Гэхдээ 10-2000 юанийн үнэтэй алтан зооснууд мөн гаргана. Харин 99.99 хувийн цэвэр мөнгөн зоос 1000 грамм, 100 мм диаметртэй нь 300 юань ажээ. Алт мөнгөн зоос нь 1000, 150, 100, 50, 30, 15, 8, 3, 1 граммын сонголттой. Зоосны жингээс хамааран зоосны үнийг буюу мөнгөн дэвсгэрттэй дүйцэх дүнг нь нүүрэн талд нь сийлжээ. Жишээ нь, 1000 грамм жинтэй алтан зоос 10 мянга, 150 грамм жинтэй нь 2000 юанийн үнэтэй бол 1000 грамм жинтэй мөнгөн зоос 300, 150 грамм жинтэй нь 50 юаньтай тэнцэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.