images

Хятад: Хамгийн залуу бүрэлдэхүүнтэй “Shenzhou-17” хөлгийн багийнхан сансарт хөөрлөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-26


   Хятадын сансрын нисгэгч Тан Хонбо, Тан Шэнжи, Жян Шинлин нар “Shenzhou-17” нисгэгчтэй сансрын хөлгийн нисгэгчдээр тодорсныг тус улсын Нисгэгчтэй сансрын агентлагаас өчигдөр мэдээлсэн бол тэд өнөөдөр 11:17 цагт сансарт амжилттай хөөрлөө. “Shenzhou” хөлгийн багийнхан сансар дахь “Tiangong” станцад ажилладаг бөгөөд энэ удаагийн гурван сансрын нисгэгч өмнөх багийн гишүүдээс насаар хамгийн залуу нь болж байна. Өөрөөр хэлбэл, Хятадын хоёр дахь ээлжийн сансрын нисгэгчдийн нэг, гурав дахь ээлжийн хоёр сансрын нисгэгчээс бүрдсэн анхны сансрын нислэгийн баг юм. Тухайлбал, сансрын нисгэгч Тан Хонбо анх 2021 онд “Shenzhou 12” хөлгийн багт багтаж сансарт гурван сар ажиллажээ. Тэрбээр энэ удаагийн багийн ахлагчаар ажиллана. Харин нөгөө хоёр нисгэгч нь 1988, 1989 онд төрсөн анх удаа сансарт ажиллаж судалгаа хийх гэж буй Хятадын армийн алба хаагчид юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.