images

Монгол теннисчид ДАШТ-д оролцохоор өрсөлдөж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-26


  Бахрэйн улсын Иса Таун хотод энэ сарын 25-28-ны хооронд эрэгтэйчүүдийн теннисний дэлхийн аварга шалгаруулах “Davis Cup” тэмцээний Ази тивийн тавдугаар группийн тоглолтууд явагдаж байна. Тус тэмцээнд Бахрэйн, Бангладеш, Бутан, Бруней Дурассалам, Лаос, Макао, Мальдив, Монгол, Мьянмар, Непал, Катар, Тажикстан, Йемен зэрэг 13 улсын тамирчид оролцож буй. Манай улсаас нийт таван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр эхний учраа болох Мальдив улстай тоглож багийн дүнгээр 2:1 харьцаатайгаар хожжээ. Харин дараагийн тойрогт Бангладеш улсын багтай С группын тэргүүн байрны төлөө чухал тоглолтоо хийх юм. Монголын баг одоогоор олон улсын теннисний холбооны эрэмбээр 144 дүгээрт бичигдэж байна. Уг тэмцээнд түрүүлж, үзүүрлэсэн эхний хоёр улс түвшин ахиж дөрөвдүгээр группт оролцох боломжтой. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.