images

Холливүдийн жүжигчид Жо Байденд захидал илгээв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-24


   Гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй Израиль, Палестины зөрчилдөөнийг зогсоож, хурцадмал байдлыг намдаахыг уриалж Холливүдийн алдартай жүжигчид “Artists4Ceasefire” бүлгэмийг үүсгэн Жо Байденд захидал хүргүүллээ. Уг захидалд Кейт Бланшетт, Америка Феррера, Бассем Юссеф, Жон Стюарт, Дуа Липа, Хасан Минаж, Оскар Исаак, Майкл Стайп нарын 130 орчим уран бүтээлч гарын үсэг зурж, дэлхийн удирдагчдыг хүчирхийллийг таслан зогсоохыг уриалав. Тэд захидалдаа “Бид АНУ энэ зовлон шаналлыг дуусгахад чухал дипломат үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж, АНУ-ын Конгресс, НҮБ-ын Хүүхдийн сан, Хил хязгааргүй эмч нар, Олон улсын Улаан загалмай болон бусад байгууллагад дуу хоолойгоо хүргэж байна” гэжээ. Улмаар “Газын зурваст сүүлийн 12 хоногт 6000 гаруй тэсрэх бөмбөг шидсэн бөгөөд 15 минут тутамд нэг хүүхдийн амь үрэгдэж байна” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.