Ханжөү: Азийн Паралимпын наадмын 320 мянган тасалбар зарагджээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-24
Хятадын Жөжян мужийн Ханжөү хотноо Азийн Паралимпын дөрөв дэх наадам энэ сарын 22-нд эхэллээ. Тус наадмын нээлтийн ёслолыг “Зүрхээрээ танилцаж, мөрөөдлөөрөө гэрэлтье” сэдвийн дор 85 минутын хугацаанд зохион байгуулав. Энэ үеэр Хятадын төрийн далбааг дөрвөн хүүхэд мандуулсны хоёр нь тусгай хэрэгцээт хүүхэд байв. Мөн тус улсын төрийн дууллыг дохионы хэлээр хэлмэрчилж, тэргэнцэртэй 36 бүжигчин үзүүлбэр үзүүлжээ. Энэ удаагийн Паралимпэд 44 орны 3000 гаруй тамирчин оролцож буй бөгөөд 22 спортын 397 төрөлд ням гараг хүртэл өрсөлдөх юм. Тэгвэл 320 мянган үзэгч наадмын тасалбарыг худалдан авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.