images

Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын “The Hugo Awards” шагналын эзэд тодорлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-24


   Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын шилдгийг шалгаруулах 81 дэх удаагийн The Hugo Awards 2023” шагналын эзэд өнгөрөгч ням гарагт тодорлоо. Уг наадмын “Шилдэг роман” шагналыг "The Space-Time Painter” романыг бичсэн Хятадын зохиолч Хай Яа хүртжээ. Харин “Шилдэг зохиол” шагналыг АНУ-ын зохиолч Т.Кингфишер "Nettle & Bone" бүтээлээрээ, “Шилдэг богино өгүүллэг” шагналыг Саманта Миллс “Туршилтын туулай” өгүүллэгээрээ хүртсэн байна. Мөн “Шилдэг шинэ зохиолч” шагналын эзнээр АНУ-ын зохиолч Травис Болдри тодорсон бол Нигери-Америкийн зохиолч Ннеди Окорафор “Akata Woman” зохиолоороо “Насанд хүрэгчдийн шилдэг ном” шагналын эзэн болов. The Hugo Awards” шагналыг анх 1953 онд шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол бичдэг уран бүтээлчдэд олгосон бөгөөд 1955 оноос хойш жил бүр тус шагналын эздийг шалгаруулж буй. Энэ удаагийн “The Hugo Awars” шагнал гардуулах ёслол Хятадын Сычуань мужийн Чэндү хотноо аравдугаар сарын 21-нд болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.