Дэлхийн гурав дахь өндөр ууланд цаг уурын станц босгов
Анд нөхдийн мэдээ
2023-10-24
Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Куньлунь уулын 5896 метрийн өндөрт өнгөрөгч сарын эцсээр Хятадын эрдэмтэд олон үйлдэлт автомат цаг уурын станц босгожээ. Уг станц нь одоогийн байдлаар Куньлунь ууланд хамгийн өндөрт байрлуулсан цаг уурын станц болж байна. Хятадад домгоороо алдартай тус уулын хамгийн өндөр оргил нь 7167 метр өндөр Лиуши Шан юм. Тэгвэл дэлхийн хамгийн өндөрт байрладаг цаг уурын станцууд Эверестийн Жомолунгма оргилд байдаг. Тодруулбал, 2019 онд АНУ, Английн судлаачид тус оргилын 8430 метрийн өндөрт цаг уурын станц суурилуулж байв. Харин энэ амжилтыг өнгөрсөн оны тавдугаар сард хятадууд шинэчилсэн. Ингэхдээ тэд Жомолунгма оргилын 8800 метрийн өндөрт цаг уурын хяналтын автомат станц босгожээ. Тэгвэл энэ удаа дэлхийн гурав дахь өндөр уул Куньлуньд босгосон цаг уурын станц нь тус уулын цаг уурын өөрчлөлт, хур тунадасны судалгаа, орон нутгийн цаг агаарын мэдээг цуглуулах гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.