images

Хятад: Нэг сарын дотор 3.189 сая 5G сүлжээний станц байгуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-24


   Хятад улс өнгөрөгч есдүгээр сард 3.189 сая 5G сүлжээний станц шинээр байгуулжээ. Тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Жао Жигуогийн мэдээлснээр өнгөрөгч сарын байдлаар өмнөд хөршийн 10  мянган хүн тутамд 22.6 ширхэг 5G сүлжээний станц ногдож байгаа гэнэ. Мөн тэрбээр “Уул уурхай, эрчим хүчний хангамж, бусад аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд 5G сүлжээг ашигласнаар үр ашиг нь нэмэгдэж, зардал нь буурч байгаа” гэжээ. Хятад улс одоогийн байдлаар дэлхийн 5G технологийн нийт патентын 42 хувийг эзэмшиж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.