Монгол улс агаарын тээврээр гулууз мах экспортолж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2023-10-23
Монгол улс өнгөрсөн долоо хоногоос Ойрх Дорнод руу агаарын тээврээр гулууз мах экспортолж эхэллээ. Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Мах импэкс” компани үйлдвэрийн аргаар төхөөрсөн 4700 ширхэг сэврээсэн хонины гулууз буюу нийт 70 тн махыг "IranAir" нисэхийн компанийн онгоцоор тээвэрлэн 72 цагийн дотор хүргэсэн байна. Монгол улсаас хамгийн анх 2012 онд “Мах импэкс” компани онгоцоор мах тээвэрлэж байсан билээ. Тэгвэл тус компани 11 жилийн дараа экспортоо ийнхүү сэргээж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ цаашид Европ болон дэлхийн бусад улсуудад худалдан борлуулахаа мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.