images

Чех улсад туршлага судлах монгол оюутнуудын амьжиргааны зардлыг цаад тал даана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-23


   Монгол, Чех улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Чех улсын их, дээд сургуульд 2-9 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлэг зарлагджээ. Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар түвшний оюутнууд болон магистр, докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй залуус энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой юм. Тус тэтгэлэгт сургалтын төлбөр болон амьжиргааны зардал багтах бөгөөд дотуур байр, даатгалыг оюутан өөрөө хариуцах ажээ. Хамрагдах хүсэлтэй залуусыг ирэх оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл scholarship.esis.edu.mn цахим хаягаар бүртгэж байна. Оюутнууд тэтгэлэгт хамрагдахын тулд Чехийн их, дээд сургуулиас тэнцсэн гэх урилгатай, гурав ба түүнээс дээш голч дүнтэй, англи хэлний B2 түвшний мэдлэгтэй, суралцах төлөвлөгөөгөө тодорхойлсон байх шаардлагыг хангах ёстой ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.