БНСУ: Монголын тамирчид Парисын Олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна
Чихэнд чимэгтэй
2023-10-23
БНСУ-ын Чангвон хотод “Парис-2024” Олимпын наадмын эрх олгох Азийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн өчигдөр эхэллээ. Ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас найман тамирчин цэц мэргэнээ сорино. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метр болон спорт гар бууны 25 метрийн төрөлд Ц.Анударь, Т.Баярцэцэг, спорт гар бууны 25 метрийн төрөлд олимпын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, хийн урт бууны 10 метр болон 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн, Г.Нандинзаяа нар өрсөлдөх юм. Харин эрэгтэйчүүдийн хийн гар бууны 25, 50 метрт Э.Даваахүү, урт бууны 10, 50 метрийн дасгалд Б.Эрхэмбаяр, Н.Баяраа нар оролцохоор бэлтгэл сургуулалтаа хангаад байгаа ажээ. Тэднийг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Ганхуяг, дасгалжуулагч Л.Ундралбат нар удирдан оролцож байна. Дашрамд дурдахад, манай улсаас одоогийн байдлаар урт бууны төрөлд О.Есүгэн Олимпод оролцох эрхээ аваад байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.