images

Сиднэйн дуурийн театр 50 жилийн ойгоо тэмдэглэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-23


   1973 оны аравдугаар сард хатан хаан хоёрдугаар Элизабэтийг оролцуулан ёслол төгөлдөр нээлтээ хийж байсан Сиднэйн дуурийн театр энэ жил 50 насны төрсөн өдрөө тэмдэглэж өндөрлөв. Театрынхан ойн баяраа тохиолдуулан есдүгээр сарын 3-наас эхлэн 50 өдрийн турш 50 ховор нандин үзүүлбэрийг лайвстиймээр үзэгчдэдээ үнэ төлбөргүй хүргэж өчигдөр буюу аравдугаар сарын 22-нд сүүлийн тоглолтоо үзүүллээ. Өнгөрсөн хугацаанд 1973 оноос хойш тус театрын тайзнаа тоглосон хамгийн шилдэг дуурь, бүжиг, театрын контемпорари хөгжим, баримтат кино зэрэг ховор үзүүлбэрийг театрынхаа архиваас үзүүлсэн юм. Гэхдээ нэг тоглолтын бичлэгийг бүтэн сарын хугацаанд гаргаж байгаа тул ирэх сарын 22 хүртэл Сиднэйн театрт болсон ховор нандин тоглолтыг үзэх боломжтой хэвээр байна. Өнөөдрийн байдлаар есдүгээр сарын 23-наас хойш гаргасан 30 бичлэгийг үзэж болохоор байгаа ажээ. Тавин жилийн түүхтэй уг театр нь орчин үеийн барилга архитектурын шилдэг бүтээлд тооцогддог бөгөөд 2007 онд Дэлхийн өвийн жагсаалтад багтсан билээ. Уг театрыг 2012 онд Австралийн алдарт дуурийн дуучин Жоан Сазэрлэндийн нэрэмжит болгосон бөгөөд тэрбээр анх 1974 онд Сиднэйн театрын тайзнаа тоглож байжээ. Тус театр нийт 5738 хүний суудалтайгаас 2679 нь тоглолтын танхимынх, 1507 нь драмын театрынх юм. Нийт 183 метр урт, 120 метр өргөн, 1.8 га талбай бүхий энэ театр дэлхийн хамгийн том дуурийн театруудын нэг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.