Монгол, Катарын тамирчдыг хамтарсан бэлтгэл хийлгэх талаар хэлэлцжээ
Чихэнд чимэгтэй
2023-10-23
Катар улсад суугаа Монгол улсын Элчин сайд П.Сэргэлэн тус улсын Олимпын хорооны Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Саид Аль-Идатай уулзаж спортын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Ингэснээр Монгол, Катарын Үндэсний Олимпын хороод хооронд хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах, тамирчдын хамтарсан бэлтгэл хийлгэх, туршлага солилцох тухай хэлэлцжээ. Улмаар тус улс манай улсаас Олимпын хороод хооронд байгуулах санамж бичгийн төслийг илгээхийг хүссэн байна. Мөн өнгөрөгч гуравдугаар сард Доха хотноо уулзсан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Катарын Олимпын хорооны Ерөнхийлөгч Шэйх Жоаан бин Хамад Аль-Тани нарын тохиролцсон Монголд спортын бэлтгэлийн төв барих төслийн тухай асуухад холбогдох байгууллагууд руу илгээсэн төслийн хариуг ирмэгц манай Элчин сайдын яаманд албан ёсоор мэдэгдэнэ гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.