Монгол улс аялал жуулчлалаас 700 сая долларын орлого оллоо
Чихэнд чимэгтэй
2023-10-23
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээлснээр манай улс энэ оны эхний арван сарын байдлаар гадаадын 542123 жуулчин хүлээн авчээ. Улмаар гадаадын жуулчдаас 700 сая долларын орлого олсон байна. Манай улсад гол төлөв Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Казахстаны жуулчид ирж аялсан аж. Аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд өнгөрөгч нэгдүгээр сард 34 улсын иргэдэд визгүй зорчих эрх олгосноор манай оронд 61 улсын иргэд 90 хоногийн турш визгүй зорчих эрхтэй болсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.