Монголын анхны ярьдаг, сонсдог номын сан МУИС-д нээгдэв
Чихэнд чимэгтэй
2023-10-20
Монгол Улсын Их Сургууль ярьдаг, сонсдог ном бүхий өрөөг тохижуулан өнөөдрөөс оюутнууддаа үйлчилж эхэллээ. Тухайн өрөөнд тусгай хэрэгцээт оюутнууд компьютер ашиглаж, хүссэн номоо унших боломжтой бөгөөд суурилуулсан компьютерүүдэд монгол дуу хоолойгоор ярьдаг программуудыг суулгасан байна. МУИС өнгөрсөн жилээс Оюутан хөгжлийн төвийнхөө дэргэд тусгай хэрэгцээт оюутны асуудлыг хариуцсан албыг ажилуулж эхэлсэн билээ. Энэ хүрээнд олон арга хэмжээ, хөтөлбөр зохион байгуулсны нэг нь энэхүү номын сан болж байна. МУИС-ийн захирал Д.Бадарч энэ талаар "Энэ төсөлд Оюутан хөгжлийн төвийн ажилчдаас гадна сургуулийн мэдээллийн технологи болон компьютерийн багш нар хамтарч, үнэтэй хувь нэмрээ оруулсан. Оюутнуудынхаа эрх тэгш суралцах нөхцлийг бүрдүүлэх, хүртээмжтэй байдлыг хангах үүднээс цаашид ч ийм мэт олон ажил хийнэ" хэмээн ярьжээ. Энэ хичээлийн жилд МУИС-д нийт 26 мянган оюутан суралцаж байгаагаас сургуулийн хэмжээнд 109 тусгай хэрэгцээт оюутан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.