Налайхын хаагдсан уурхайн газарт ухаалаг хүлэмж байгуулна
Чихэнд чимэгтэй
2023-10-20
Налайх дүүргийн наймдугаар хороонд байрлах хаагдсан уурхайн 10 га талбайд нөхөн сэргээлт хийхээр болжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус төслийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтийг БНСУ-д тавьсанаар КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 10 орчим сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна. Таван жилийн хугацаанд хэрэгжих энэ төслийн хүрээнд нөхөн сэргээлт хийсний дараагаар ухаалаг хүлэмж, мод үржүүлгийн газар зэрэг цогцолбор цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажээ. Мөн ирэх оноос эхлэн 2029 оныг хүртэл бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд төслийн ерөнхий зураг төсөл гарсан байна. Төсөл хэрэгжүүлэх газар нь төмөр замын онцгой бүс болон суурьшлын бүстэй давхцаж байгаа хэдий ч БОАЖЯ-ны зүгээс анхаарч, холбогдох төрийн байгууллага, нутгийн удирдлагатай уг асуудлаар зөвшилцөн шийдвэрлэж өгөхөө амлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.