Хүүхдээ асарч буй ээжүүдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхийг 30 мянган хүн дэмжив
Чихэнд чимэгтэй
2023-10-20
УИХ-аас хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж, өргөдөл гомдлыг нээлттэй хүлээн авахаар petition.parliament.mn цахим системийг ажиллуулж эхэлсэн билээ. Тэгвэл уг системд нэгэн иргэн "Цалинтай ээж" буюу 0-3 насны хүүхдээ асарч буй ээжүүдэд олгодог 50 мянган төгрөгийн тэтгэмжийг нэмэгдүүлэх санаачилга гаргаж, иргэдээс санал авч эхэлжээ. Уг санал асуулгыг энэ лхагва гарагт эхлүүлсэн бөгөөд одоогоор 30136 иргэн дэмжиж, цахим гарын үсэг зураад байна. Нийт 30 хоног үргэлжлэх санал асуулгад 33 мянгаас дээш хүн оролцож дэмжвэл ажлын хэсэг байгуулах гэнэ. Харин 70 мянгаас дээш хүн дэмжвэл хяналт шалгалтын түр хороо, 100 мянгаас дээш болвол УИХ-аар хэлэлцүүлэх юм байна. Иргэд e-Mоngolia болон төрийн цахим үйлчилгээний 130 цэгээр дамжуулан санал өгөх боломжтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (6)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
-
Энхсайхан
Нэг гэр бүлийн өрхийн орлого тасарч байгаа тул нэмэх нь зөв шүүдээ,төрөөс арга хэмжээ авах хэрэгтэй!!!бусад орны цагаачаас дор амьдарч байна шүүдээ эх орондоо байж
2023-10-21
Хариулах (124) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
-
-
-