Монголын өсвөрийн шатарчид Египетэд өрсөлдөж байна
Чихэнд чимэгтэй
2023-10-20
Египетийн Шарм Эль Шэйх хотод найм дахь удаагийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болж байна. Тус тэмцээнд оролцохоор манай улсаас Дэлхийн шатрын холбооны мастер Г.Мөнхбаярын удирдлага дор дөрвөн сурагч энэ сарын 12-ны өдөр тус улсыг зорьсон билээ. Тухайлбал, найман насны хөвгүүдийн ангилалд Монголын өсвөрийн шатарчдын хоёр удаагийн дэд аварга Б.Бат-Амгалан оролцож байгаа бол мөн насны охидын ангилалд дэлхийн аваргын мөнгөн медальт Ч.Нандинжигүүр өрсөлдөж байна. Харин 12 насны охидын ангилалд сурагчдын дэлхийн аварга Б.Буянхишиг, өсвөрийн шилдэг тамирчин А.Оюунтөгс нар өрсөлдөж байгаа юм. 1974 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнээс Монголын өсвөрийн шатарчид гурван алтан медаль хүртэж байсан түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.