“Чимэгэ системс” компанийнхан бенгал хэлийг таних тэмцээнд түрүүллээ
Чихэнд чимэгтэй
2023-10-19
Яриаг бичвэрт буулгадаг “Чимэгэ системс” компанийн хиймэл оюуны баг дэлхийн хамгийн том хиймэл оюуны тэмцээний платформ “Kaggle”-аас зохион байгуулсан бенгал хэлний яриа таних тэмцээнд түрүүллээ. Тус тэмцээнд 754 баг өрсөлдөж Монголын хиймэл оюун ухаан хөгжүүлэгчид түрүүлсэнд компанийн захирал С.Бадрал “Энэхүү нэр хүндтэй тэмцээнд гаргасан амжилт нь манай баг хамт олон зөвхөн Монголын хиймэл оюун ухаан, яриа таних чадварыг хөгжүүлэхээр хязгаарлагдахгүйгээр дэлхийн дэвжээнд тэргүүн эгнээнд явж буйг батлан харууллаа” гэжээ. Цахим орчинд Энэтхэг, Бангладешийн 24 мянган иргэний 1200 цагийн бенгал ярианы өгөгдөл байршуулж өрсөлдүүлсэн тус тэмцээний шагналын сан нь 53000 доллар ажээ. Үүнээс тэргүүн байр эзэлсэн баг 12000 долларын шагнал хүртсэн юм. Бенгал хэл нь Бангладеш улсын албан ёсны хэл бөгөөд 340 сая хүн ярьдаг дэлхийн зургаа дахь түгээмэл хэл юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.