Хилчдийн 293 хүүхэд цэцэрлэгт хамрагджээ
Чихэнд чимэгтэй
2023-10-19
Энэ хичээлийн жилд хилчдийн 293 хүүхдийг цэцэрлэгт хамруулжээ. Хил хамгаалах ерөнхий газар, орон нутгийн хилийн цэргийн ангиуд, Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран орон нутагт үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн салбар нэгжүүдийг хилийн заставт ойртуулж байгуулсан байна. Тухайлбал, Увс аймгийн долоон заставт цэцэрлэгийн салбар бүлгүүдэд 75 хүүхэд, Булган аймгийн дөрвөн салбар бүлэгт 46 хүүхэд, Баян-Өлгий аймгийн гурван салбар бүлэгт 45 хүүхэд, Дорнод аймгийн хоёр цэцэрлэгт 78 хүүхэд Сүхбаатар аймгийн зургаан заставын цэцэрлэгт 49 хүүхэд тус тус хамрагдаж байгаа ажээ. Харин шинээр Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн 0165 дугаар ангийн дэргэдэх 22 дугаар цэцэрлэг аймгийн төвөөс 150-350 км-ын зайд орших Алтай, Цэнгэл сумдад салбар бүлгээ нээж, хүүхдүүдээ хүлээн авч эхэлжээ. Мөн Хэнтий аймгийн Дадал сумын цэцэрлэг хилийн заставт салбар бүлгээ нээх бэлтгэлээ хангаад байгаа гэнэ.
Эх сурвалж: БШУЯ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.