images

Монголын үндэсний бөхийн холбоо Европт салбараа байгуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-18


   Монголын үндэсний бөхийн холбоо Европт салбар холбоогоо байгууллаа. Тус холбоо Женев хотод төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд аймгийн начин О.Пүрэвбаяр, Д.Дамдин, Б.Саран нар удирдлагын бүрэлдэхүүнд ажиллахаар сонгогджээ. Ингэснээр тэд Франц, Герман, Чех, Швед, Бельги, Польш, Унгар, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс, Австри, Итали зэрэг орнуудад амьдран суугаа монголчуудын дунд болон гадаадын иргэдийг оролцуулан бөхийн барилдаанаа зохион байгуулах, гадаад оронд амьдарч байгаа хүүхэд залуучууддаа үндэсний бөхийн спортыг таниулах ажлуудыг хийх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.