images

С.Жамбалжамц Олимпын наадамд оролцох Монголын анхны дугуйчин боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-18


   Монголын дугуйн спортын тамирчин С.Жамбалжамц Парисын Олимпын наадмын засмал замд уралдах шилдэг 95 дугуйчны нэг боллоо. Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай тэрбээр Олимпын эрхийн оноо олгох хамгийн сүүлийн тэмцээн болох Ханжөүгийн Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн билээ. Ингэснээр тэрбээр Ази тивийг төлөөлж уралдах хоёр тамирчны нэг болж, нийт 1367 оноо цуглуулснаар дэлхийд 29 дүгээрт эрэмбэлэгджээ. Мөн Олимпын наадамд оролцох Монголын анхны дугуйчин болж байна. Сонирхуулахад, тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард Турк улсад болсон "Grand prix Develi" тэмцээнд түрүүлж, чансаандаа 40 оноо нэмж байв. Улмаар дараа өдөр нь "Grand prix Cappadocia" тэмцээнд дөрөвдүгээр байранд шалгарч 20 оноо нэмж авснаар чансааны 171 дүгээр байрт эрэмбэлэгдэж, Ази тивдээ хоёрдугаар байрт жагсаж байсан удаатай. Түүнчлэн энэ оны долдугаар сард Хятадад болсон "Tour of Huangshan" тэмцээнд хоёрдугаар байранд оржээ. Ингэснээр UCI буюу Олон улсын дугуйчдын холбооны чансаанд 37 оноо нэмсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.