images

Жүжигчин Мишель Йо Олон улсын Олимпын хорооны гишүүн боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-18


   Оскарын шагналт Азийн анхны эмэгтэй жүжигчин Мишель Йо Энэтхэгийн Мумбай хотноо болсон Олон улсын Олимпын хорооны 141 дэх удаагийн чуулганд оролцож, тус хорооны найман шинэ гишүүний нэгээр сонгогдлоо. Тэрбээр Израилийн жүдоч, Олимпын медальт Яэль Арад, Унгарын бизнес эрхлэгч Балаж Фюрьеш, Перу улсын Олимпын медальт волейболчин Сесилия Тайт, Германы спортын менежер Майкл Мронз нарын хамт сонгогджээ. М.Йо тус хорооны гишүүн болсныхоо дараа сэтгүүлчдэд “Хэн нэгэн надаас “Чи яаж жүжигчин болсон юм бэ” гэж асуухад би үргэлж “Би хэзээ ч жүжигчин болохыг мөрөөдөж байгаагүй. Харин багаасаа л Олимпын наадамд орохыг мөрөөддөг байсан” гэж хариулдаг байлаа” хэмээн ярьсан байна. Тэрбээр сквош теннисний спортод хамгийн дуртай ажээ. Мөн М.Йо “Миний амьдралын өсөлт хөгжилтийн салшгүй нэг хэсэг бол спорт. Би сквош теннис тоглож, хөнгөн атлетикаар хичээллэж, усанд сэлж, шумбадаг байсан” гэжээ. Харин одоо тулааны урлагийн тухай кино хийж буй учраас боксоор хичээллэж, тогтмол ууланд алхаж, усанд сэлж байгаа гэнэ. Тэрбээр өмнө нь өвдөгний үе, нуруугаа бэртээж байсан аж. Харин ОУОХ-ны гишүүн болсон тухайгаа "Би энэ гэр бүлийн нэг хэсэг болохын тулд тэдэнтэй нэг үзэл бодол, хүсэл эрмэлзэлтэй гэдгээ батлахад багагүй хугацаа зарцууллаа" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.