МИАТ-ын онгоц Өмнөд Суданд хэнийг хүргэв?
Чихэнд чимэгтэй
2023-10-18
Монгол улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн НҮБ-ын мандаттай энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Өмнөд Судан улсыг зорилоо. Нийт 200 гаруй энхийг сахиулагчийг үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн В767 агаарын хөлгөөр тээвэрлэн хүргэжээ. Манай улс 2002 оноос хойш энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд тогтмол гадаадын агаарын тээвэрлэгчээр алба хаагчдаа хүргүүлдэг байсан юм. Энхийг сахиулагчдыг тээвэрлэх ажиллагааг гүйцэтгэх авиа компани нь аюулгүй ажиллагааг өндөр түвшинд хангах шаардлагатай бөгөөд МИАТ компани олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны /IATA/ буюу аюулгүй ажиллагааны аудит шалгалтад 9 удаа 90-ээс дээш хувийн үнэлгээ авч, олон улсад баталгаажуулсан байна. Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 21 жилийн хугацаанд тэднийг хилийн чанадад үндэсний агаарын тээврийн компанийн онгоцоор ийнхүү анх удаа хүргэлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.