images

МУИС Монголын их, дээд сургуулиудын чансааг тэргүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-17


   Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их дээд сургуулийн сургалтын чанар, эрдэм шинжилгээний ажил, түүнд зарцуулсан санхүүжилт, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, сургалтын орчин, үйлчилгээ зэргийг харгалзан Монгол улсад бие даасан үйл ажиллагаа явуулж буй 61 их сургуулийг эрэмбэллээ. Сургуулиудыг нийт 272 үзүүлэлтээр хэмжихэд МУИС 83.5 хувиар нэгдүгээрт бичигджээ. Харин үүний араас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол, Германы хамтарсан геологийн их сургууль, Санхүү, эдийн засгийн дээд сургууль тус тус эрэмбэлэгдсэн байна. Уг жагсаалтыг олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч, холбогдох боловсролын байгууллагууд урьдчилсан байдлаар гаргажээ. Мөн цаашид энэ үйл ажиллагааг хоёр жил тутам зохион байгуулж, олон нийтэд мэдээлэх гэнэ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.