images

Монголын сэтгүүлчид Катарын “Аль Жазира” телевизээс туршлага судална

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-17


   Катарын “Аль Жазира” телевизийн сүлжээний ерөнхий захирал Мустафа Саугтай тус улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн өчигдөр уулзлаа. Тэд Монголын хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг харилцан солилцож, туршлага хуваалцах, хэвлэл, мэдээллийн салбарын төлөөлөгчдийг бэлтгэх, чадавхжуулах, контент харилцан солилцох, хамтарсан кино, баримтат кино хийх, Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагууд, “Аль Жазира” телевизийн хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх тухай ярилцсан байна. Энэ тухай М.Сауг “Монголын хэвлэл, мэдээллийн салбарын ажилтнуудыг “Аль Жазира”-гийн хэвлэл, мэдээллийн хүрээлэнд урт, богино хугацааны сургалтуудад хамруулж, хүрээлэнгээсээ Монголд мэргэжлийн баг ажиллуулж, сургалт зохион байгуулах боломжтой” гэсэн байна. Мөн Монголын соёл, нүүдэлчдийн тухай баримтат кино хамтран бүтээхийг хүсч буйгаа илэрхийлжээ. Тус телевиз нь Ойрх Дорнод, Хойд Африкийн хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллага учраас Монгол улсыг араб хэлт ертөнц болон Африк тивд сурталчлах том боломж юм. Тиймээс М.Сауг манай улсад өрнөж буй томоохон үйл явдлуудыг зорин ирж сурвалжлах замаар олон улсад манайхыг сурталчлах бүрэн боломжтойг дурджээ. 1996 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн, ирэх сарын 1-нд 27 жилийн ой нь болох гэж буй “Аль Жазира” телевиз араб, англи хэл дээр дэлхий дахины үйл явдлыг мэдээлдэг. Тус байгууллага араб, англи хэл дээр “Al Jazeera English”, “Al Jazeera Mubasher”, “Al Jazeera Balkans”, “Al Jazeera Documentary” сувгууд гаргадаг байна. Үүнээс зөвхөн “Aljazeera English” сувгийг дэлхийн 150 орны 350 сая өрх үздэг ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.