Энэ жил улсын хэмжээнд 62 сая мал өвөлжиж, хаваржина
Чихэнд чимэгтэй
2023-10-17
Улсын хэмжээнд 2023 онд 18.1 сая толгой төл хүлээн авч, 5.1 сая толгой малыг дотоодын хэрэгцээнд, 12.1 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулан 62.8 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүнг ХХААХҮЯ-наас гаргажээ. Түүнчлэн Засгийн газраас аймаг, нийслэл, сум дүүргийн хэмжээнд бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн нөөцийн хэмжээг тогтоон хүргүүлээд байна. Тус тогтоолын хүрээнд аймаг сумд нийт 21.5 мянган тн өвс, 12.6 мянган тн тэжээлийг бэлтгэхээс одоогийн байдлаар 5354 тн өвс, 1548 тн тэжээлийг бэлтгэж нөөцлөөд байгаа ажээ. Харин өвс, тэжээл бэлтгэх явц баруун бүсийн аймгын малчид 82.0 хувь, төвийн бүсийнхэн 60.7 хувь, говийн бүсийнхэн 11.4 хувь, зүүн бүсийнхэн 68.0 хувийн гүйцэтгэлтэй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.