images

24 жилийн өмнөх покемон карт анхны үнээ 200 нугалав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-17


   1999 онд Их Британийн Честер хотын дэлгүүрээс нэгэн эрийн ач охиндоо 100 паундаар худалдан авч өгч байсан покемон картны ховор цуглуулга 20 мянган паундын үнэ хүрч магадгүй байна. Учир нь, уг цуглуулгыг өнөөдөр “Derby's Hansons дуудлага худалдаагаар арилжина. Анхны үнээсээ 200 дахин нэмэгдэх нь тодорхой байгаа тус картны цуглуулга ховорт тооцогдож байгаагийн учир нь тухайн үед зөвхөн Их Британид борлуулсанд оршино. “Pokémon Fourth Print Base Set Booster Box”-ийг эзэмшигч 81 настай, нэрээ нууцалсан нэгэн эр “Энэ карт өнөөдөр ийм их үнэтэй болсон нь гайхамшиг” хэмээн ярьжээ. Тус цуглуулга дотор 1990-2000 оны тамгатай 36 багц, нийт 102 карт бий аж. Уг цуглуулгыг эзэмшигч охины ярьснаар бол аав нь картуудыг гэрээсээ олоод хаях шахсан гэнэ. Тэрбээр “Аав аа, энэ картуудын зарим нь бага боловч үнэ хүрч магадгүй” гэж хэлээд авч үлдсэн гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.