images

Ахмад усанд сэлэгч 100 насны төрсөн өдрөө усан дотор тэмдэглэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-17


   Холын зайн усанд сэлэлтийн тамирчин байсан Их Британийн иргэн Алфи Тиммс 100 насны төрсөн өдрөө усан санд тэмдэглэжээ. Тэрбээр залуудаа холын зайн сэлэгч байснаас гадна Ковентри хотын усан сангийн хамгаалагч буюу аврагчаар ажилладаг байсан гэнэ. "Усанд сэлэхэд үнэхээр дурлаж, энэ спортод хайртай байдаг минь миний 100 насалсны нууц" хэмээн А.Тиммс BBC телевизэд ярив. Харин түүний төрсөн өдрийг усан санд хийх саналыг найз Мартин Ломас нь гаргажээ. Энэ тухай М.Ломас “Сүүлийн хоёр жил тэр үргэлж усанд сэлэхийг хүсэж байгаагаа ярьдаг байсан. Магадгүй тэр сая сүүлчийн удаагаа усанд сэлсэн байж ч мэднэ” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.