Хорин жил цуглуулсан мөнгөөрөө мөрөөдлийн хуримаа хийжээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-17
Сара Вилкинсон гэдэг 42 настай англи эмэгтэй хорин жил цуглуулсан мөнгөөрөө есдүгээр сарын 30-нд мөрөөдлийн хуримаа хийжээ. Гэхдээ бүсгүй өөрөө өөртэйгөө гэрлэсэн бөгөөд одоохондоо амьдралын ханиа олоогүй байгаа аж. Тэрбээр өөртөө алмазан шигтгээтэй сүйн бөгж худалдаж авсан гэнэ. Мөн цагаан даашинз өмсөж, мэлхий гүнжтэй хуримын давхар бялуу зүсэж уламжлалт ёсоор найр хийхэд 10 мянган паунд зарцуулжээ. Түүний найрыг мэргэжлийн хурим зохион байгуулагч найз Кэтерин Крэссвэлл нь зохион байгуулсан бөгөөд өөрийн амьдардаг тосгонд гэрлэх ёслолоо үйлдэж, өөртөө зориулан бичсэн сонирхолтой 14 тангарагаа уншжээ. Харин хуриманд гэр бүл, найз нөхдөөс нь гадна 40 хүн хүрэлцэн ирж, тэд хуримын өдөр өдөржин инээмсэглэж, хөгжилдсөнийг бүсгүй BBC радиод ярьсан байна. Бүсгүйг "Өөрөө өөртэйгөө хуримлана" гэхэд дотны хүмүүсийнх нь нэг нь ч буруутгаж хориглоогүй аж. Тиймээс С.Вилкинсон “Хүмүүсийн анхаарлын төвд байсан тэр өдөр надад хайрлууштай байсан. Хэдийгээр албан ёсны хурим биш ч гэлээ миний л хуримын өдөр шүү дээ. Хүн мөнгө цуглуулсан л юм бол түүнийгээ аль хүссэн зүйлдээ зарцуулах хэрэгтэй" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.