images

Монгол, Туркийн ардын хөгжимчид хамтарсан тоглолт хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-16


   Бүгд найрамдах Турк улс тунхагласны 100 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд Туркийн Анкара хотийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчид болох Салих Гүндогду, Синан Аяылдыз нар манай улсад тоглолт хийхээр болжээ. Тэд энэ сарын 19-20-ны өдрүүдэд “Улаанбаатар театр”-ын тайзнаа үндэсний хөгжмийн “Хангарьд” найралтай хамтарч тоглолт хийх юм. Тоглолтод монгол морин хууртай төстэй Анатолийн бүс нутгийн “Саз” хэмээх чавхдаст хөгжмийн зэмсгээр ардын хөгжмийн дээжээс толилуулах ажээ. Өнгөрсөн жил манай улсад Туркийн саз хөгжимчин Салих Гүндогду, Эрэн Жан Йылдыз, Мүжахит Кол болон ардын үлээвэр хөгжимчин Бура Кутбай нарын уран бүтээлчид ирж тоглолт хийж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.