Дэлхийн өнцөг булан бүрд суугаа еврейчүүд Израилийн Засгийн газрын бондыг худалдан авч байна
Анд нөхдийн мэдээ
2023-10-16
ХАМАС бүлэглэлийн зэвсэгт дайралтын дараахан Израиль улс 200 сая ам.долларын бонд гаргахаа мэдэгдсэн билээ. Тухайлбал, Израилийн Засгийн газрын үнэт цаасны андеррайтер, АНУ-д төвтэй DCI компанийн ерөнхийлөгч Дани Наве “АНУ-ын олон муж, хотын захиргаанаас Израильд хөрөнгө оруулалтын томоохон давалгааг босгож байна. Израилийн Засгийн газрын бондын эрэлт өсөж бидний зарж чадах хэмжээнээс давсан. Үүний зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган еврейчүүд янз бүрийн байгууллагуудын нэрийн өмнөөс бонд худалдан авч ард иргэд, цэрэг арми болон эмнэлэг, яаралтай тусламж гэх мэт үйл ажиллагааг дэмжиж байна" хэмээн олон нийтэд мэдэгдсэн юм. Израилийн Засгийн газрын бондын өгөөж одоогоор 4.8 хувьтай байгаа аж. Түүнчлэн олон улсын S&P агентлагаас тус бондын зээлийн эрсдэлээс хамгаалах даатгалын зардал 109 нэгжид хүрч өссөнийг мэдээлсэн байна. Улмаар “Moody” агентлаг Израилийн Засгийн газрын бондын “А1” зэрэглэлийг эргэж харахаа мэдэгдээд байгаа ажээ. Израиль улс дайнд зарцуулах зориулалтаар нийтдээ нэг тэрбум ам.долларыг бондын санхүүжилтээр босгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.