images

Монголын хорих ангийн хүмүүжигчид дэлхийн шатрын тэмцээнд гурван жил дараалан түрүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-16


   Дэлхийн хорих ангийн хүмүүжигчдийн 2023 оны Тив хоорондын шатрын аварга шалгаруулах тэмцээн гурван өдрийн турш цахимаар явагдаж өндөрлөлөө. FIDE буюу Олон улсын шатрын холбоо, АНУ-ын Чикаго хотын шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагатай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээнд энэ жил 50 орны 118 баг өрсөлджээ. Энэ удаа Монгол улсыг төлөөлөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415, 421, 423, 435 дугаар хорих ангиас эрэгтэйчүүдийн гурван баг, 407 дугаар ангиас эмэгтэйчүүдийн нэг баг, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны нэг баг тус тэмцээнд оролцлоо. Улмаар манай эмэгтэй шатарчид шигшээ шатанд шалгарч Английн багтай алтан медалийн төлөө тоглон аварга болжээ. Өнгөрсөн жил тус тэмцээнд 46 улсын 85 баг оролцож манай улсын хорих ангиудаас эрэгтэйчүүдийн хоёр, эмэгтэйчүүдийн нэг баг тоглосноос эмэгтэй баг тэргүүн байранд шалгарч байсан юм. Харин 2021 оны анхны тэмцээнд 31 орны 42 баг оролцож, Монголын эрэгтэй баг алтан медаль хүртсэн түүхтэй. Энэ удаагийн тэмцээний өсвөр насны ангилалд шатрын хөгжлийн олон мянган жилийн түүхтэй, шатрын их гүрэн Энэтхэг улс алтан медаль хүртсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.