images

Монголын агаарын цэргийн эмэгтэй алба хаагчид анх удаа АНУ-д суралцав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-10-16


   Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн холбоо ротын станцын дарга, ахлах ахлагч М.Ариунтуяа, ротын тасгийн дарга, ахлагч Б.Хулан нар АНУ-ын Агаарын цэргийн удирдлагын анхан шатны дамжааг суралцаж төгслөө. Ингэснээр Монголын Зэвсэгт хүчний агаарын цэргээс анх удаа эмэгтэй алба хаагчид АНУ-д суралцсан үйл явдал энэ болжээ. Тэд нийт таван сарын хугацаагаар АНУ-д очсон бөгөөд эхний гурван сарын хугацаанд хэлний бэлтгэлд хамрагдаад үргэлжлүүлэн үндсэн сургалтдаа хамрагдаж дууссан байна. Алба хаагчдыг эх орондоо ирэхэд нь Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат хүлээж авч уулзан баяр хүргэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.