Монгол кино Хятадын кино наадамд өрсөлдөж байна
Чихэнд чимэгтэй
2023-10-16
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн дурсгалт газарт бүртгэгдсэн Хятадын Шаньси мужийн Пиняо хотод долоо дахь удаагийн олон улсын кино фестиваль нээлтээ хийлээ. Өнгөрөгч пүрэв гарагт эхэлсэн тус кино наадам “Орчин цаг” сэдвийн дор энэ сарын 18-нд 11 шагналын эзнийг тодруулаад өндөрлөнө. Тэгвэл наадамд Монгол, Хятад, Франц, Аргентин, Бразил, Иран, Катар, Нидерланд, Португал, Вьетнам, Тунис зэрэг 33 орны 57 кино өрсөлдөж байна. Наадмын дэлгэцнээ гарах уг кинонуудын 40 хувийг буюу 22-ыг нь дэлхий дахинд үзүүлэх бол нийт киноны 71 хувийг нь Азид, 97 хувийг нь Хятадад гаргах гэнэ. Тэгвэл энэ наадамд Монгол улсаас найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” кино “Crouching Tigers” төрөлд өрсөлдөж байна. “City of Wind” нэрээр олон улсад гарч буй уг бүтээл Оскарын наадамд өрсөлдөх эрхээ саяхан аваад буй. Түүнчлэн киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл 80 дахь удаагийн Венецийн кино наадмын залуу уран бүтээлчдэд зориулсан “Оризонти” хэсгийн "Шилдэг эрэгтэй жүжигчин" болсон билээ. Сонирхуулахад, уг наадамд өрсөлдөж буй кинонуудын дунд зохиолч Үй Хуагийн зохиолоор хийсэн “Only the River Flows” кино багтжээ. Уг кино энэ жилийн Каннын кино наадмын “Un Certain Regard” төрөлд найруулагч Б.Золжаргалын “Баавгай болохсон” кинотой хамт өрсөлдсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.