images

Азийн Паралимпын наадамд Монголын 68 тамирчин оролцоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-10-16


   Хятадын Ханжөү хотноо болсон 19 дэх удаагийн Азийн наадам энэ сарын 8-нд өндөрлөсөн билээ. Тэгвэл үргэлжлүүлэн аравдугаар сарын 22-нд дөрөв дэх удаагийн Азийн Паралимпын наадам эхэлнэ. Наадамд 22 спортын 397 төрөлд 44 орны тамирчид хүч сорих ажээ. Тэгвэл манай улс жүдо, таэквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон гэсэн 14 спортын төрөлд 68 тамирчнаа оролцуулахаар үдлээ. Ингэснээр манай улс энэ жил Азийн наадам, Паралимпын аль алинд хамгийн олон тамирчнаа оролцуулж байна. Паралимпын наадмын Монголын багийн ахлагч Д.Нямхүү бол пауэрлифтингийн “Токио-2020” Паралимпын аварга, “Рио-2016” Паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын аварга Э.Содномпилжээ, Пара таэквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий дөрвөн удаагийн аварга Х.Энхтуяа нар тугч хийнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.