Ганцмод боомтоор 27.47 сая тонн ачаа тээвэрлэжээ
Чихэнд чимэгтэй
2023-10-16
Монгол, Хятадын худалдааны гол зам болох хуурай замын хамгийн том боомт Ганцмодоор 2023 оны эхний гурван улиралд 27.47 сая тонн ачаа тээвэрлэжээ. Энэ нь тус боомт дахин нээгдсэнээс хойшх хамгийн өндөр дүн бөгөөд өмнөх жилийн мөн үеэс 139.4 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Тэгвэл нийт ачааны 26.5 сая тонн нь Хятад руу экспортолсон нүүрс бөгөөд нүүрсний экспорт жилийн өмнөхөөс 148.01 хувиар өссөн байна. Мөн зэсийн экспорт 2022 оны мөн үетэй харьцуулахад 11.52 хувиар нэмэгдэж 652100 тонн хүрчээ. Харин Хятадаас 322400 тонн бараа импортоор авчээ. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад импортын бараа 56.26 хувиар нэмэгдсэнийг илтгэнэ. 2022 онд тус боомт 19 сая гаруй тонн барааг гаалийн бүрдүүлэлт хийж дуусгасан нь 2021 оныхоос хоёр дахин их байсан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.