Хятадад бүтээж буй квант компьютер дээд амжилт эвдэв
Анд нөхдийн мэдээ
2023-10-16
Хятадын эрдэмтэд мэдээлэл боловсруулах өндөр хурдтай, 255 фотонтой "Jiuzhang 3.0" хэмээх шинэ квант компьютер хөгжүүлж байна. Фотон гэдэг нь цахилгаан соронзон цацрагийн үелзлийг бүрдүүлэгч өчүүхэн хэсэг юм. Гэрлийн хурдаар хөдөлдөг, массгүй, цэнэггүй энэ хэсгийг гэрлийн бөөм хэмээн нэрлэдэг бөгөөд тодорхой долгионы уртад ногдох тодорхой энергийн хамгийн бага нэгж болох нэг кванттай гэрлийн нэг фотон тэнцүү байдаг. Тэгвэл өмнөд хөршийн бүтээж буй квантын шинэ компьютер бүтээх багийг квант физикийн нэртэй эрдэмтэн Пан Жянвэй удирдаж байна. Тэд дэлхийн хамгийн хурдан сүпер компьютертэй өөрсдийнхөө бүтээсэн квант компьютерийг харьцуулахын тулд GBS (Гаусс Бозосын түүвэр буюу фотоны квант тооцооллын загвар)-ын бодлогыг бодоход 1015 дахин хурдан байжээ. Энэ судалгааны үр дүн өнгөрөгч лхагва гарагт “Physical Review Letters” сэтгүүлийн цахим дугаарт гарсан байна. Судлаачдын 2021 онд бүтээсэн "Jiuzhang 2.0" квант компьютер 113 фотонтой, 2020 оны "Jiuzhang" нь 76 фотонтой байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.